“АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хуулийн санал хураалт явуулах хуралд орохгүй“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:an buleg/2026/bulgeeree.png

АН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар сонгогдсон З.Энхболд өчигдөр орой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн талаар байр суурь илэрхийлэхдээ "АН-ын бүлэг 4 дэх өдөр Ерөнхийлөгчийн хуулийн санал хураалт явуулах хуралд орохгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын талаар хууль санаачлах эрхгүй. Энэ хуулийг дэмжиж баталсан гишүүдийг ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татах үр дагавартай" гэж анхааруулсан юм.