Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:lodoisambuu gishuun/lodoi1.png

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр "Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн"-ийн үеэр өөрийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр Парламент Төрийн тэргүүний өргөн барьсан энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой. Хэзээ батлах болтол нь энэ хуулийг Төрийн тэргүүн өргөн барьж ажиллана" гэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлж "Ерөнхийлөгч ард түмний нэр барьж парламентад үүрэг өгөх эрхгүй. Ард түмэн нь төлөөллөөрөө дамжуулж төрөө барих эрхээ Ерөнхийлөгчөөр биш парламентаараа дамжуулж эдэлдэг. Бүх ард түмнийг Ерөнхийлөгч биш парламент л төлөөлнө. Парламент Ерөнхийлөгчийн гомдол хүслийг хангах биш ард түмний нийтлэг эрх ашиг буюу парламентийн тогтолцоо, үндэсний эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолынхоо талд хараалгаж зүхүүлсэн ч бат зогсох үүрэгтэй.

Ёс зүйгээр далимдуулж цөөнхийн дуу хоолойг барих оролдлогыг эсэргүүцэх нь УИХ дахь авлига, хулгайн гэмт хэрэгтнүүдийг хаацайлсан хэрэг огт биш. Дахин хэлье. “Гэмтнүүдийг гишүүнээс нь түдгэлзүүлээд өгөөч ээ” гээд прокурор нь бариад ороод ирвэл хадган дээр тавиад явуулна. Хүний өөрийнгүй" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    энэ ямар ч мэдлэггүй залуу. хагалган бутаргах бүтэхгүй зүйл л ярьж байдаг сонин гар байгаа юм.

  • М
    Монгол

    Зөв.

  • З
    Зочин

    энэ дүү хүү нас залуу цус шингэн бн ах эгч нараа жоохон ажиглаж туршлага хуримтлуулж сурч мэдэх юмаа сурч суусан нь дээр дээ дутахгүй юм гэж алгаа юм болгонд мундаг ярьж гарч ирээд л нэг л сонин

  • З
    Зссссс

    Гишүүд та нар ард,түмний элч төлөөлөл гэсэн мөртлөө аймаар доромжилж, доош нь хийдэг чинь эрх дураараа хэрэг бишүү

  • А
    Ард түмнийг бүү бас бүү даапаал МSC-н сугны үсээ

    Төрийн далбаа урж олонд танигдсан энэ нөхрийн тар нь танигдлаааа. Мsc-н олон тэрбумын байранд тарвалздаг энэ доншуул ард түмнийг “цагаан цаас - эргүү малууд“ гэж ийн илт тавлаж даапаалж бна. Гэмтэн гэлбэлзнээ

  • З
    Зочин

    Ард түмэн угаасаа ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг бүгд дэмжиж байншдээ

  • З
    Зочин

    Энэ дандаа нэг иймэрхүү юм ярихын

  • З
    Зочин

    Ene gulgiin amiig bariaa

  • З
    Зочин

    ene neg daljiisan setgvvlch batsaan ami tavihnee