АН-ын Улс төрийн зөвлөл энэ сарын 20-нд дахин хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:AN/an232.jpg

Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал Төрийн ордонд болж өндөрлөсөн. Тэгвэл дараагийн хуралдааныг 5 хоногийн өмнө зарлах ёстой гэсэн дүрмийн дагуу өнөөдөр зарлаж, энэ сарын 20-нд Улс төрийн зөвлөлийг дахин хуралдуулахаар болжээ.

Өнөөдрийн хурлаар С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгож, үүний дараа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль болон намын даргын танилцуулгыг сонссон юм.