Б.Батбаатар “Р.Батболдыг АБГББХ-ноос, М.Нарантуяа-Нараг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж, оронд нь өөрөө орох“ бичгийг УИХ-ын даргад ирүүлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:666808912_935849792598839_2943264880305619518_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын даргыг "Манай намын нэг хүний эрх ашигт үйлчиллээ" гэж шүүмжилсэн юм. Харин УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбар өгөхдөө "Б.Батбаатар гишүүн "Намайг АБГББХ-нд оруулж, Р.Батболд гишүүнийг гаргая. М.Нарантуяа-Нара гишүүнийг Даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж, би оронд нь оръё" гэсэн бичгийг ирүүлсэн" гэж тайлбарлалаа.

Сануулахад, УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН хоёр хуваагдсан. Тодруулбал, Р.Батболд тэргүүтэй тус намын нэг хэсэг нь Онц Их хурлаа хийж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаараа сонгосон ч одоог хүртэл Дээд шүүхэд бүртгүүлээгүй байгаа. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Р.Батболд "Манай нам ЗГ-т хамтрахгүй" гэх утгатай албан бичгийн Ерөнхий сайдад хүргүүлсэн тул Н.Учралын Засгийн газарт тус нам хамтраагүй юм.