А.Баяр: Амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх унаа битгий унуулаарай

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/04/bayarA.jpg

“Сурронгүй сургууль” өдөрлөгийн үеэр НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр эцэг, эхчүүдэд хандан суррон, скүүтер, мопедын төрлийн тээврийн хэрэгслийг хүүхдэдээ унуулахгүй байхад анхаарч, хяналт тавихыг санууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Бид ч хүүхэд байж үзсэн. Шинэ технологи, содон бүгдийг хэрэглэж үзэх хүсэл хүүхэд бүрд бий. Хүүхдүүдээ суррон, скүүтер уналаа гэж буруутгахаасаа илүү болох, болохгүйг, хор уршгийг ойлгуулах нь эцэг эхчүүд та бүхний үүрэг. Хайр бол хамгаалалт” гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол хүн

    Өчигдөр гадаа сууж байсан чинь 10 нас орчим хүү дөхөж ирээд Танд мөнгө байна уу гэж байна. Яах гэж чамд мөнгө хэрэг болоов гэсэн чинь Би мөнгийг нь төлж энэ дугуй унах гэсэн юм гэж байна. Би түр бодлоо. Нээрээ хүүхэд байхад дугуй унахсан гээд л тэр үед ч унадаг дугуй үнэтэй байж. Хотын хүүхдүүдэд хөдөлгөөн үнэхээр маш их дутагдаж байна. Ялангуяа зун болохоор бүгд хүүхдүүдтэйгээ хөдөө явж байх заавал хэрэгтэй. Өвөл болоход бодлогоор хөдөө өвөлжүүлэхэд явах ахмадууд болон хүмүүс маш их байдгийг хэлээд байхад ерөөсөө ажил болгохгүй хотын түгжрэл гээд л тэрбум тэрбумаар нь идэж байх санаатай бизнес сэтгэлгээ нь давамгайлсан залуу үеийнхэн арай л буруу ажиллаад байгаа юм даа. Манай Монголын гамшиг номер 1 бол ялангуяа төсвийн болон тусламжийн зарцуулалтын санхүүгийн сахилгын дэг журам огт байхгүй байдаг учир бас тэр авилна чинь хэзээ ч арилах бүү хэл багасахгүй улам ихсэх хандлагатай болчихлоо!!