Онцгой байдал, татварын дарга нарт иргэндээ очиж үйлчлэх үүрэг өглөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2026/04/IMG_1551.jpeg

Ерөнхий сайд Н.Учрал Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Ерөнхий сайд хэлэхдээ "Мэдэгдсэн л бол бизнесээ шууд эхэлсэн иргэндээ очиж үйлчлэн, галын дүгнэлт гаргахдаа дахин бичиг баримт нэхэх ёсгүй.

Цахим системд нэгэнт байгаа улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт гэх мэтийг цаасаар шаардахгүй.

Барилга нь галын дүгнэлттэй байхад доторх түрээслэгчээс давхар нэхэхгүй.

Шадар сайдын 2023 оны шийдвэрийг эргэж харна, галын дүгнэлтийг цэгцэлж цахим болго.

Татварын байгууллага бизнес эрхлэгчийг дарамталж дээрэлхэх биш зөвлөж тусал.

Татварын өртэй байсан ч зөвшөөрөл олгоно, сунгана.

Төрийн бүх шатныхан зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн 146 бизнест очиж үйлчил" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Галын аюулгүй байдлын зөвшөөрлийг газар дээр нь шалгаж байж олгоно шүү. Юун цахимаар олгох вэ?

  • З
    Зочин

    Поп ЕС-тай болжээ. Сүржин сүржин гэхэд дэндүү сүржин юмаа. Зөвшөөрөл гэдэг юм чинь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар л зохицуулагдаагүй бол зөвшөөрөл биш шүү дээ. Данхайж дарамтлахаас үүдэлтэй зөвшөөрөл гээд байгаа зүйлсээ хуулийн дагуу ялгаж салгаарай

  • И
    ИРГЭН

    Учирлаа хүнд суртал авилгын асуудалд үнхээр анхаарлаа хандуулж үр дүн үзээрэй!!! Хэтэрхий подорч замбраагүй байдалруу түлхэж улс төрийн тоглолт хийж улс орноороо тоголдог жишгээ МАН больсон дээр байх шүү!!! Сонгуульд ялахын тулд улс орныг сүйрүүлэж болохгүй харин авилаггүй МАН болоорой

  • З
    Зочин

    Ямар ч тохиолдолд Галын аюулгүй байдал чухал биздээ. Ер нь бол ямар ч үйлчилгээ эрхэлж байсан иргэдийн эрүүл аюулгүй байдал номер нэгт гэдгийг мартаад бна уу даа...

  • З
    Зочин

    галын дүгнэлт очиж үзэж өгөх ёстой юм бишүү.галын хор,хэрэгсэл,цахилгааны залгуур уртасгагч ын хэрэглээ аюулгүй байдал гарц орц зэргийг шалгах ёстой юм бишүү.галын гарвал хүний амь нас эд хөрөнгө Учралд хамаагүй юм бна Ийм хүн муутай чанар муутай сайд хэрэггүй шүү