Цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж, ням гарагт “UB food festival” өдөрлөгийг түр зогсоолоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/04/674240807_1586314083100575_5313505766801809739_n.jpg

Өнөөдрөөс 4-р сарын 20-ныг хүртэл ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдахыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, маргааш "UB food festival 2026" хоолны өдөрлөгийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд та бүхэн цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол авч, хол замд гарахгүй байх гээд болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.

Ирэх даваа гарагаас "UB food festival 2026" хоолны өдөрлөг хэвийн үргэлжилнэ.