Ардчилсан намынхан өнөөдөр С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/341037011_754925376162659_4400988989236596000_n.png

Ардчилсан намынхан өнөөдөр /2026.04.20/ С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Тодруулбал, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрээр 1962 оны 4-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө амьд сэрүүн байсан бол 64 нас хүрэх байжээ. Энэ өдрийг тохиолдуулан түүний хөшөөнд АН-ын гишүүд тэргүүтэй ардчилагчид 11.40 цагаас цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм.