“Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэж байгаа хүн бол АН-ын дарга“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/AN.jpg

Ардчилсан намын Их хурлын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл АН-ын бүлгийн дараагийн даргад хэд хэдэн гишүүний нэр яригдаж буйн нэг нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр. Харин түүний хувьд бүлгийн даргаар ажиллах сонирхол байхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд намын дарга нь бүлгийн даргаа цуг хийх ёстой гэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр "Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэж байгаа хүн бол АН-ын дарга. МАН-ыг 100 хувь шүүмжилж байж Ерөнхий сайд болно. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар намын дарга ажиллах нь зөв" гэлээ.