АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр ЗГ-ын гишүүдтэй мэтгэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/676906038_1373953148107356_7898297899262427168_n.jpg

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг буюу парламентын мэтгэлцээн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болно. Тус УИХ-ын асуулгын цагаар \2026.04.24\ "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэнэ. Мэтгэлцээнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуудсаар шууд дамжуулна