Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан ЗГ хэвээр явж байсан бол Туулын хурдны зам баригдчих байсан
260

Засгийн газраас нийслэл дээр хэрэгжихээр болоод байсан Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг өчигдөр гаргасан билээ. Тэгвэл эл төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Хамтарсан ЗГ хэвээр явж байсан бол Туулын хурдны зам баригдчих байсан. Энэ бол хамтарсан болон хамтраагүй Засгийн газрын ялгаа" гэв.



