Н.Учралын оронд Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээр М.Говьсайхан томилогджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/04/govisaikhanm.jpg

Өнөөдөр нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдлаа. Тус хурлаар хураамж төлөлт, гишүүдийн орон гаран, дэд дарга солих асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Учрал МАН-ын даргаар томилогдсонтой холбоотойгоор түүний оронд М.Говьсайханыг сонгожээ. М.Говьсайхан нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилладаг билээ.