БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:Sergelenbaatar/1112f86c650e4f2f808de4f97efee826.jpg

Туулын хурдны замын өрнөлийн хажуугаар иргэдийн анхаарлыг татаж буй нэгэн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар. Тэрбээр өмнө нь Монгол залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүнийг улс төрийн хүрээнд хотын даргын баруун гарын хүн ч гэж ярьдаг.

Тэгвэл Б.Сэргэлэнбаатар нь хотын даргын урдаа барьдаг хэдэн төслүүдийн нэг “Сэлбэ дэд төв”-ийн тендерийг хөмаарал бүхий компаниараа авсан гэх асуудалд холбогдоод буй. Тодруулбал 2025 оны долоодугаар сарын 3-нд түүний хамаарал бүхий “Професионалстрой” ХХК-аараа “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт шалгарсан байгаа юм.

legacy:Sergelenbaatar/barimt1.png

Тухайн төслийн нийт төсөв 223 тэрбум 418 сая 740 мянган төгрөг бөгөөд тухайн жилд санхүүжих дүн нь 197 тэрбум 697 сая 448 мянган төгрөг байжээ. Дашрамд, дээрх тендерт шалгарахаас ердөө нэг сарын өмнө Б.Сэргэлэнбаатар нь “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшигчээр бүртгэгдсэн байна. "Професионалстрой" ХХК нь анх 2011 оны 9-р сарын 27-нд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулагдаж байжээ.

legacy:Sergelenbaatar/barimt2.png legacy:Sergelenbaatar/barimt3.png
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ган

    Хамт хайлцсан гээд л ... том байна лээ дээ. Авилгачин нь ийм бардам байгаа нь АТГ-ын ийм л нэр хүнд доогуур байна гэсэн үг шд

  • З
    Зочин

    Нямбаатарыг тойрсон нийслэлийн бүх дарга нарыг шалгах хэрэгтэй бүгд л тэндир авчихсан бүгд л хэдэн арбан тэр бумын байранд амьдраад байх юм. АТГ маш сайн ажилж байгаа шүү амжилт.

  • З
    Зочин

    За тeндeр авсан ч өөрийнхөө нэрийг бүртгүүлээд л сууж байдаг тийм тэнэг хүн гэж байхгүй

  • З
    Зочин

    Тeндeрт шалгарч болохгүй гэсэн хууль байдаг юмуу

  • З
    Зочин

    ядуу хүмүүс л их шуналтай байдаг гэсэн үнэн юм даа

  • З
    Зочин

    Ene d yal uguuchee

  • F
    FU

    pizdruu shalgaad zailuul, davartsan muu orcuud, ene nyangar duurtsen teneg ork yumaa, yag oyunaa shigee

  • З
    Зочин

    Нямбаатарын суганы үс хятадуудтай няшт холбогдсон нөхөр огцом баяжсан даа сайн шалгавал их юм гарга даа