Р.Батболдыг ИЗНН-ын даргаар сонгосныг бүртгэх асуудлыг Дээд шүүх хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:batbold r gishuun/494556998_1134718055366701_5388334377844743427_n.jpg

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал,

1. Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаар намын даргаар А.Ундраа сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл;

2. Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Онц Их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдыг болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг тус тус бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцсэн байна.

Улс төрийн намуудын дээрх өргөдлүүдийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагт ИЗНН-аас УИХ-ын гишүүн Р.Батболдыг "Намын дүрмийг ноцтойгоор зөрчсөн" гэх үндэслэлээр ИЗНН-ын гишүүнчлэлээс хасаж буй талаар мэдэгдсэн юм.