48 цаг саатуулагдаад өнөөдөр өглөө суллагдсан Б.Сэргэлэнбаатар НИТХ-ын хуралдаанд оролцож байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/04/sergee.jpg

НИТХ-ын ээлжит бус хуралдаан эхэллээ. 16:00 цаг орчимд хуралдаж эхэлсэн ээлжит бус хуралдаанд 48 цагийн хугацаатай цагдан хоригдоод өнөөдөр өглөө суллагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар оролцож байна.

Эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-ын мөрдөгчид ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг дайчлан баривчилсан байдаг. Улмаар өнөөдөр өглөө цагдан хорионы хугацаа нь дуусаж, хуралдаа оролцохоор иржээ. Тэрбээр “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

/Тендертэй холбоотой материалыг https://ubn.mn/p/96794 эндээс уншина уу/