Л.Оюун-Эрдэнэ “Халдашгүй байдалд нь халдсан” асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргасан ч У.Отгонбаярт хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байхгүй гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:oyunerdeneGISHUUN2026/MPAPHOTO2026103671.jpg

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, У.Отгонбаяр маргалдаж, нэгнийхээ биед халдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, мягмар гарагт ТББХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж маргаан үүсгэн нүүр рүү нь архи цацаж, барилцаж авсан гэдэг.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд гомдол гаргасан байдаг. Тэгвэл Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.