НИТХ-ын даргаас огцроод буй А.Баяр НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтарыг ажлаас нь чөлөөлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:HaltarNITH.png

Өнгөрсөн даваа гарагт Х.Нямбаатар, Ж.Батбаясгалан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, олонхын саналаар А.Баярыг НИТХ-ын даргаас огцруулсан. Энэ хурлыг хууль бус гэж үзэн, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм.

Тэгвэл дээрх ээлжит бус хурлыг зохион байгуулахад оролцсон гэх үндэслэлээр НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга М.Халтарыг ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан байна.