Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:MPA16514.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалыг чөлөөлж, оронд нь Т.Ням-Очирыг томиллоо. Т.Ням-Очир өмнө нь Боловсролын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.

Түүний товч намтраас танилцуулбал,

2002-2003 онд Ховд аймгийн 10 жилийн 3 дугаар дунд сургуульд химийн багш

2003-2004 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Бодлогын хэлтсийн залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

2005-2008 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

2008-2011 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн

2011-2012 онд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны дарга, газрын дарга

2012-2017 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

2017-2018 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн хэлтсийн дарга

2018 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус, тус ажиллаж байжээ.