Д.Энхтүвшин: Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:enkhtuvshin gishuun shark/494392315_1134719212033252_4999143314934730214_n.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг хийлээ. Санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 47 гишүүн нь татгалзаж, тус хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖСЭНГҮЙ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо. Тогтолцоог нь эрүүл болгох хууль санаачлаад оруулаад иртэл зохион байгуулалттайгаар, тодорхой бүлгийн нөлөөнд автаж унагаж байна" гэлээ.