НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг батламжлахыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:ihbayar orlogch/55.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралджээ. Тодруулбал, хурлаар НИТХ-ын даргад нэр дэвшээд буй Д.Ихбаярыг батламжлахыг дэмжсэн байна. Тиймээс тодорхойгүй хугацаанд завсарлаад байсан НИТХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 17:00 цагаас товлосон гэх мэдээлэл байгаа юм.

Сануулахад, өнгөрсөн даваа гарагт НИТХ-ын ээлжит бус хурлыг Ж.Батбаясгалан удирдан явуулж, А.Баярыг олонхын саналаар НИТХ-ын даргаас огцруулж, оронд нь Д.Ихбаяр сонгохоор нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн юм.

legacy:8 19/NewFolder 3/nhg.jpg