Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд дотоодод үйлдвэрлэх боломжгүй барилгын зарим материал, эм, хүнсний үйлдвэрлэлийг дэмжинэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 57 сек
150
legacy:2026/05/2.jpg
legacy:nomtoibayar/1.jpg

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.02/ Дорноговь аймгийн “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д ажиллалаа. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, нэг цонхны бодлогоор ажиллах нь чухал байгааг тэрээр онцолж байна. Өөрөөр хэлбэл бүсчилсэн хөгжлийн бодлогыг дан ганц аймаг, сум хоорондын хөгжил гэж харахаас илүүтэйгээр хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаас нь авч үзэх шаардлагатай байгааг тодотгов.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 900 га газар бүхий тус чөлөөт бүсэд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч бодитой үр дүнд хүрээгүй тул юун түрүүнд холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлэхээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүй болон эдийн засгийн бодлого төлөвлөлтөн дээр ажиллах юм.

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-д экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих гол зарчмыг баримтална гэлээ. Тодруулбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг чөлөөт бүсээр дамжуулан экспортлох шаардлагатай гэж үзэж байна. Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь байдаггүй барилгын зарим материал, сэргээгдэх эрчим хүч, хүнс болон эмийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх зорилготой байгаагаа тодотголоо. Чөлөөт бүс бол хөрш улс орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх учиртай. Татварын хөнгөлөлтөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах, нөгөө талаас манай улсын дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эрхлэгчид чөлөөт бүсэд үйлдвэрлэж, манай зах зээлд нэвтрүүлдэг болох нь Шадар сайдын баримталж буй гол бодлого гэдгийг танилцууллаа.

legacy:nomtoibayar/3.jpg

Замын – Үүд чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 16 аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 2011-2017 онд тус бүс нутагт дулаан хангамж, цахилгаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн нэгдүгээр хэлхээний ажлууд гадны хөнгөлөлттэй зээлээр хийгджээ. Харин одоо тус дэд бүтцийн засвар үйлчилгээг дахин хийх зайлшгүй нөхцөл байдалтай байна. Эдгээр байгууламжууд нь сумын хэрэгцээг хангаж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж буй ачаалал, хөгжлийн шаардлагад нийцүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэрэгцээ шаардлагатай гэдгийг чөлөөт бүсийн удирдлагууд уламжиллаа. Тиймээс Шадар сайдын зүгээс юун түрүүнд чөлөөт бүсийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

legacy:nomtoibayar/4.jpg legacy:nomtoibayar/5.jpg
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    batu

    zuger baisan umiig luivriin ertunts bolgocihgul bol ashgude

  • K
    K

    Хүчин хийцэн, хүн алцан, авилга авцан, хүн зодцон, хүн хутгалцан, ял эдэлцэн хүмүүс л одоо ингээд сүрхий хүн болоод явна гэхээр. Монгол шиг лаларын улсад лаларын Бурхан нь хүртэл лалар. Сөнөцөн лаларын улс.

  • З
    Зочин

    Ардын намаас угшилтай залуу шүү дээ

  • З
    Зочин

    Мундаг шүү Номтойбаяр. МАНгаруудаас хавьгүй дээр ажиллана гэдэгт итгэж байна.

  • З
    Зочин

    Манай наймаачид хэд дахин нугалж дамладаг. Яахав 3 дахин нугалж болох юм. Гэхдээ тэгдэггүй харамсалтай. Хэтэрхий шуналтай.

  • З
    Зочин

    Ой мод зүлэгжүүл усан сан барь элсэнд хэн амьдрах юм

  • З
    Зочин

    Алсаа харж дэд бүтцээ байгуулж байгаачээ

  • З
    Зочин

    Өмднийхөө халаасанд гараа хийж, захаа босгосон шадар сайд Номтойбаярын гаднах имиж нэг л бишээ. Үр дүнг харая.

  • З
    Зочин

    20 жилд хийсэн юм нь энэ шав уу, Итгэлтийн хэлэснээр ичмээр дамшиг юмаа. Хувийн ААН байсан бол ҮА нь цэгцэрчихсэн бгаа.

  • Э
    Энхээ

    Мундаг залуу шүү.Их зөв санаачлгатай өжиллаж бна.Амжилт хүсье.

  • З
    Зочин

    Дэмжих нь маш зүйтэй гэхдээ эмийн үйлдвэрийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд орж бгаа ургамлын орц найрлага дутуу анагаах чадвар муутай гэж яригдсан шүү жишээ нь Монос

  • И
    Иргэн

    За даа Одоо Эрээн хэцүү болсон шүү дээ! Тийм байхад Замын Үүдийн чөлөөт бүс мэдэхгүй юм даа, гайхамшиг болохыг хэн мэдлээ! Ккк

  • Х
    хөөрхий дөө

    Чөлөөт бүсд иргэдэд хэрэгтэй юм хийсэн үү. Чөлөөт бүсээ оршуулчихсан юмуу гэмээр хөшөө харагдана.

  • И
    И

    Өчнөөн жил татварын мөнгө үрсэн газар л байсаар л бна. Байнгын дарга, цэрэгтэй, юу ч хийж бдгийн , хөөрхийс

  • З
    Зочин

    Зөв асуудал хөндөж бгаа ч урд хөрштэй зөвхөн худалдаа биш тэднээс суралцах зүйл их байгааг анхаарах хэрэгтэй. Эрээн Замын үүд хоёр өдөр шөнө шиг ялгаатай байсаар байна. Үйлдвэржүүлэх асуудал маш чухал. Ганзаганд наймааны бодлогыг халмаар байна.