О.Цогтгэрэл: 100 хувь нэг тийшээ хардаг нь АН биш. Олонхоороо асуудлыг шийдээд явна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Tsogtgerel gishuun/311050468_1586552871816104_6409112302034068440_n.jpg

Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг томилохыг эсэргүүцэж намын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг ЕНБД-аар жинхлэх эсэх асуудал хөндөгдөж байна. Эл асуудалд АН-ын дарга О.Цогтгэрэл "100 хувь нэг тийшээ хардаг нь Ардчилсан нам биш. Цагийн юмыг цагт нь ярья. Олонхоороо асуудлыг шийдээд явна" гэлээ.