С.Баярцогт: Намайг намын ЕНБД болгохгүйн тулд турхирч байгаа хүмүүс дандаа Х.Баттулгатай хамааралтай

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 47 сек
120
legacy:2026/05/sbtsogt.jpg

АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр орой хуралдаж, лхагва гарагт хуралдах ҮБХ-ны хурлынхаа зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Лхагва гарагт хуралдах ҮБХ-ны хурлыг ямар зохион байгуулалтаар явуулахаар болов. Хурал удирдах хүмүүсийг тодрууллаа?

-Манай намын шинэ дүрмийн 77-р зүйлийн 6-р заалтаар Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө хуралдаж буй Улс төрийн зөвлөлийн хурлаар ҮБХ-гоор хэлэлцэх асуудлууд болон удирдах хүмүүсээ баталдаг. Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны хурлын тооллогын комиссын 11 хүн, редакцын комиссын 3 хүн, хурлын тэргүүлэгч 3 хүнийг баталдаг.

Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хурал энэ сарын 6-нд болно. Тус хуралдаанаар Улс төрийн зөвлөлөөс гарсан 5 журмыг хэлэлцэхээс гадна зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Манай намын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад албан тушаалд 30 хоногоос илүү хугацаагаар үүрэг гүйцэтгэгч хийдэггүй. Тийм учраас Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын дүрмийн дагуу таван дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хурлыг УИХ-ын гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Р.Сэддорж, С.Эрдэнэболд, П.Батчимэг нараар удирдуулах саналаа Улс төрийн зөвлөлөөс ҮБХ-нд саналаа оруулахаар болсон.

-ҮБХ-ны хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал бол таныг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэх эсэх асуудал. Үүнийг санал хураалтаар шийдэх нь хэр зөв бэ?

-Би дүрмийн асуудлаар ямар нэг тайлбар хийх эрхгүй. Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал бол намын дарга саналаа оруулаад, олонхын саналаар шийдэгдэнэ.

Харин таван дэд даргын тухайд, мөн намын дарга ҮБХ-нд танилцуулж, хэлэлцүүлнэ.

-Танай намын 6 фракцаас 4 нь таныг дэмжиж байгаа. Харин Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан тэргүүтэй гишүүд таныг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. ҮБХ-ны хурал эхэлтэл дэмжихгүй гишүүдийн хүрээ тэлчих юм биш биз дээ. Танд болгоомжлол байна уу?

-Ямар нэг болгоомжлол байхгүй. Ардчилсан нам чинь Ардчилсан нам шүү дээ. Хэн ямар зорилгоор юу хийж байгааг та бүхэн битгий хэл, Монголын ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн намайг 2023 онд АН-ын даргад нэр дэвшиж байхад гадаадаас нисэж ирээд зохион байгуулалттайгаар хэвлэлийн хурал хийж, Үндсэн хуулийн цэцийн гадаа жагсаал хийж байсан. Тэр хүний хүсэл зориг нь ямар нэг байдлаар биелэсэн эсвэл биелээгүй тохиолдолд алга болчихдог. Намайг намын дарга болгож болохгүй, Ерөнхий нарийн бичгийн дарга болгож болохгүй гэсэн айдастай гэдэг юм уу, хүмүүсийг турхирч байгаа. Тэр нь дандаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоо хамааралтай хүмүүс байгаа. Түүнээс биш манай намын олон гишүүн энэ зохион байгуулалттай ажлыг хийсэн гэж ойлгохгүй байгаа.

Ер нь Ардчилсан намынхан нэг хэвэнд цутгасан хүмүүс биш. Өөр өөрийн үзэл бодолтой, тэрийгээ чөлөөтэй илэрхийлдэг, түүгээрээ ч өрсөлддөг гэдгийг хэлье.

-З.Энхболдод шүүхээс ял оноосонтой холбоотойгоор таныг нөлөөлсөн гэх мэдээллийг танай намын зарим төлөөллүүд гаргасан. Та шүүхэд нөлөөлөх хүн мөн үү?

-Хэрвээ би шүүхэд нөлөөлж чаддаг байсан бол ямар ч хилс, ял шийтгэл авахгүй байсан. Тиймээс энэ бол худлаа. Хоёрдугаарт, хүмүүс дур зоргоороо ярьж байна. Шоронд бодитоор ч, хилсээр ч орсон хүмүүс өөр хүнийг ороосой гэж огт хүсдэггүй. Ийм гүтгэлэг хэлж байгаа хүмүүс зовлон үзээгүй хүмүүс.

Тийм учраас биднийг хагаралдуулах зорилгоор ийм зүйл ярьж байгаа нь утгагүй, хүнлэг бус зүйл.

-З.Энхболд ХЕХ-ны даргаар сонгогдоод удалгүй шүүхээс ял авч хоригдсон. Түүний оронд хэнийг томилох вэ?

-Одоо ХЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Түвдэндоржийг томилсон. Тэгээд асуудлууд шийдэгдсэний дараа АН-ын Үндсэн дүрмийн дагуу шийдвэрлэх болно.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    муухай хулгайч луйварчин зайл таныг генсек болвол залуучууд тэмцэнэ

  • З
    Зочин

    AN ene hulgaich s oor shudarga gishuun zondoo bgaa yagaad zaaval hujaa shees Bayartsogt gej MCS iin esreg ard tumen negdeh tsag n bolson yum bishvv

  • З
    Зочин

    баярцогт хулгайчийг генсек ээр жинхэлбэл ард түмэн босож тэмцье

  • Э
    Энэ кулгайч Epstein найз юм бишөө

    Эрдэнэ гээд шившигийн пяз өмнө АН доош нь хийчээд явсан, одоо энэ хулгайч намаа самархаар гараад ирлээ, яаж энэ пяздууг ЕНБ тавьчаал сонгууль хийхэв дээ, ардчилсан намынммалнуудаа

  • З
    Зочин

    Хулгайч минь.яасан дарга болох дуртай юм. Идэж уусандаа цадаагуй юу хужаа минь .оороо хятадын иргэн гэж гадны угаасан монгоньий баримт дээрээ бичээ биздээ.

  • З
    Зочин

    2 Ж л биш бол хэн ч байсан яахав.

  • З
    Зочин

    ард түмэн чамайг хүсэхгүй байгаа

  • З
    Зочин

    гэмт хэрэгтэн ан дампуурахын цондон

  • З
    Зочин

    Аргагүй л хунхууз шоохууз гэдэг нь үнэн бололтой чичирж байна даа энэ нэг хүн дүрст

  • З
    Зочин

    Би жирийн АН-н гишүүн, манай намд ийм нэр хүнд муутай хятадын эрлийз хурлийз нар хэзээ ч хэрэггүй. Энэ хүний лай мана АН-г баллаж бна энэ хүнээр дутахгүй ээ...

  • Ш
    шударга ёс

    С.Баярцогт АН-ыг босгоод ирэх толгойтой залуу даа, дэмжиж байна.

  • З
    Зочин

    Залуучуудад зай тавьж өг