З.Энхболдын оронд АН-ын ХЕХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр Ш.Түвдэндоржийг томилжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tuvdendorj/280471793_470877804787048_1755263503919194660_n.jpg

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий хорооны анхдугаар хуралдаан болж, даргаараа З.Энхболдыг сонгосон. Гэвч ердөө дөрвөн хоногийн дараа "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэх хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Тэгвэл З.Энхболдын оронд АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийг томилсон талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өчигдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.