С.Баярцогт: ХЕХ-ноос УТЗ-ийг байгуулсан тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр ГАРААГҮЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:bayartsogt gishuun asan/671158842_939693375359214_2551783217589794005_n.jpg

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд болж, Улс төрийн зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Гэвч өчигдөр тус намын нэр бүхий гишүүдийн зүгээс "АН-ын ХЕХ УТЗ-ийг байгуулсан тогтоолыг хүчингүй болголоо" гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн ба ингэснээр УТЗ-ийн гаргасан бүх шийдвэр хүчингүй боллоо гэх агуулгыг ч дурдсан юм.

Тэгвэл албан ёсны шийдвэр гарсан эсэх талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтоос тодруулахад "Тийм шийдвэр гараагүй. Хяналтын Ерөнхий хороо хяналтын тооллого хийж байгаа" гэлээ.