С.Одонтуяа: Эпштейны файлууд гэдэг чинь хүн үзэхийн аргагүй аймшигтай видеонууд гарч ирж байна шүү дээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:odontuya gishiin 2024/odontuya.jpg

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эпштейны файлууд гэдэг чинь хүн үзэхийн аргагүй аймшигтай видеонууд гарч ирж байна шүү дээ. Тиймээс хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа хүүхэд дээр гайгүй байх гээд орхиж болохгүй" гэв.