“Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдийн гурав нь насанд хүрч, 2025 онд хилээр гарсан“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/05/bhg.jpg

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын зүгээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдтэй холбоотой мэдээллийг тодруулахад ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун "Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдийн гурав нь насанд хүрч, 2025 онд хилээр гарсан. Бусад нь Монгол Улсад амьдарч байгаа" гэлээ.