АН-ын фракцууд генсекийн асуудалд байр сууриа нэгтгэхээр дотооддоо уулзалтууд хийж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/05/an232.jpg

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш буюу тавдугаар сарын 6-нд хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АН-ын фракцууд дотоод уулзалт, хурлуудаа хийж байна. Ингэхдээ уулзалтаар ҮБХ-ны хурал болон генсекийн асуудалд хэнийг дэмжих зэрэг улс төрийн шийдвэр, ойлголтуудаа нэгтгэхээр ярилцаж буй нь энэ аж.

Дашрамд дурдахад, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтын хувьд АН-ын зургаан фракцаас дөрвийнх нь дэмжлэгийг авсан талаараа мэдээллийнхээ үеэр дурдсан байдаг.