Л.Гантөмөр: Надад бүлгийн дарга болох сонирхол алга

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/нг.jpg

Ардчилсан намын Их хурлын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл АН-ын бүлгийн дараагийн даргад хэд хэдэн гишүүний нэр яригдаж буйн нэг нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр. Тэгвэл бүлгийн даргын албан тушаалд очих сонирхол байгаа эсэхийг өөрөөс нь тодруулахад тэрбээр "Надад бүлгийн дарга болох сонирхол алга. Би намын тамгыг хадган дээр тавиад өгсөн. Өмнөх дарга нар ажилд нь оролцоод явах нь буруу. Ажлаа өгсөн шиг өгөх хэрэгтэй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга хууль хяналтын байгууллага дээр ямар нэг гэмт хэргийн түүхгүй хүн байх хэрэгтэй" гэв.