Нийслэлийн МАН-ын хорооны хурал 09.00 цагаас эхэлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:nyambaatar hotiin darga/nyambaa yalalt.png

Өнөөдөр 09.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдах талаар бид өчигдөр мэдээлсэн. Одоогоор хэлэлцэх асуудлууд тодорхой болоогүй байгаа ч Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар ажлаа өгөх эсвэл эсрэгээрээ нийслэлийн намын бүрэлдэхүүнээ шинэчилж, хүчээ зузаатгаж магадгүй байна.

Учир нь Туулын хурдны зам болон замын бродюр, хавтан зэргийг шинэчилж буй асуудлуудаас болж улс төр, нийгмийн хүрээнд багагүй шүүмжлэлд өртөөд буй.

Сануулахад, 2024 оны тавдугаар сарын 18-нд Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаанаар Х.Нямбаатарыг нийслэлийн намын даргаар сонгосон юм.