С.Бямбацогт: Өглөө ирцэндээ орчхоод гараад явчихдаг байж таарахгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:ByambatsogtDARGA/speak.png

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тэргүүтэй зарим хуулийн төслүүд дээр санал хураалтыг явууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдийг санал хураалтад идэвхтэй оролцохыг сануулсан юм. Тэрбээр "Өглөө ирцэндээ орчхоод гараад явчихдаг байж таарахгүй. Дэмжсэн, дэмжээгүй саналаа өөрийн биеэр өгөх нь чухал" гэв.