Р.Батболдыг ИЗНН-ын даргаар сонгосныг бүртгэх эсэх асуудлыг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:batbold r gishuun/462569456_912190560246821_5353945779817494596_n.jpg

Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр УДШ хэлэлцэнэ. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд ИЗНН-ынхан хоёр талд хурлаа хийсэн байдаг. Ингэхдээ Р.Батболд тэргүүтэй талынхан намын "Онц хурал" хийж, намын дарга Б.Батбаатарыг чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн Р.Батболдыг дэмжсэн юм. Улмаар тус хурлаар хэлэлцсэн шинэ намын даргын асуудал болон дүрмийн найруулгыг УДШ-д бүртгүүлэхээр хүргүүлээд буй. Тэгвэл Р.Батболдын намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр /2026.05.01/ Улсын дээд шүүх хэлэлцэхээр тогтжээ