О.Батнайрамдал: Алдарт Эпштейны файл дотроос хүртэл Оюутолгой гарч ирэх гэж дээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Batnairamdal/naagii.png

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Алдарт Эпштейны файл дотроос хүртэл Оюутолгой гарч ирэх гэж дээ. Энэ гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт дэвшээд яваад байгааг би ойлгохгүй байна. Яасан дарлуулж ханадаггүй юм бэ" гэв.