С.Баярцогт: Надад Ардчилсан намыг ялуулах хүсэл зориг бас боломж байгаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:bayartsogt gishuun asan/жух.jpg

Ардчилсан намын ҮБХ-ны 69 дүгээр хуралдаан болж байна. Намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс АН-ын ЕНБД-д С.Баярцогтыг батламжлуулахаар оруулж ирсэн юм. Тэгвэл нэр дэвшигч С.Баярцогт "Надад Ардчилсан намыг ялуулах хүсэл зориг бас боломж байгаа. Та бүгдийн итгэлийг хичээл зүтгэлээр хариулж чадна. 2021-2023 оны хооронд тамга, тэмдгээрээ хоёр хуваагдсан байсан намаа нэгтгэх ажлыг хийсэн" гэв.