АН-ЫН ҮБХ: С.Баярцогтыг ЕНБД-аар “жинхлэх“ эсэх санал хураалт эхэллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/05/690643116_958168013511750_8138738827012134881_n.jpg
legacy:8 12/irkh.jpg

Ардчилсан намын ҮБХ-ны 69 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаан яг одоо намын ЕНБД-аар С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалтаар үргэлжилж байна. Тодруулбал, намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс ЕНБД-д одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Баярцогтын нэрийг оруулж ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууслаа.

Одоо санал хураалт явагдаж буй бөгөөд аймаг, дүүргүүдээс сонгогдсон ҮБХ-ны гишүүд ээлжлэн саналаа өгч байна. Яг одоо Ховд аймгийн гишүүд саналаа өгч байна.