ЧУУЛГАН: Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/05/690643116_958168013511750_8138738827012134881_n.jpg

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/