Шадар сайд Н.Номтойбаяр ашиглалтад оролгүй 10 жил болж буй 512 айлын орон сууцны барилгын талбайд ажиллалаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
150
legacy:2026/05/1.jpg
legacy:3 iher/1.jpg

Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй албаныхан 2016 онд барилгын ажил нь эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй 512 айлын “Онцгой хотхон” орон сууцны барилгын талбайд ажиллалаа.

Энэ үеэрээ "Өнөөдрийн байдлаар барилгын ажил 70 гаруй хувьтай, 320 орчим орон сууц нь борлуулагджээ. Гэвч цар тахал, гүйцэтгэгч компанийн санхүүгийн маргаанаас үүдэлтэйгээр 10 жил байраа хүлээж буй иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангах шаардлагатай байна. Тиймээс хурдан хугацаанд барилгын ажлыг дуусгах талаас нь асуудлыг судална.

legacy:3 iher/2.jpg

Орон сууц ашиглалтад ороход шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг үлдсэн орон сууцныхаа борлуулалтаар нөхөх гэх мэт санхүүгийн асуудлуудыг зохицуулж, иргэдийг хохиролгүй болгоход анхааран ажиллана.

Энэ жишээнээс харвал цаашид аливаа салбарууд өөрсдийн гэсэн хотхон, хороолол захиалж, ажилчдынхаа нийгмийн баталгааг нь хангах гэж оролддог нь төдийлөн үр дүнд хүргэдэггүйг харуулж байгаа юм. Харин албан хаагчдад ипотекийн таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг эрэлхийлэх нь үр дүнтэй гэж үзэж байна" гэлээ.

legacy:3 iher/4.jpg legacy:3 iher/5.jpg
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Доржоо

    Ипотек худлаа байнаа, олдохгүй ба, бас найрааны үндэс болж. Дээр нь байрны үнийг хөөрөгдөөд байнаа, тэгэхээр хир тааруу орон сууцаар ажилчдаа хангах хувилбар байсан нь дээр байнаа

  • 1
    1

    Мал минээ мал минээ. Монгол компаниуд байгаа. Бараг монгол компань түрүүлээд дуусгана

  • З
    Зочин

    Хичнээн нь садар сайдтай юм бэ дээ

  • Н
    Нараа

    түрээслээд авах боломжтойгоор иргэддээ өгмөөр юм даа

  • Э
    Эмээ

    Номтойбаяр алдаж индэснээ ойлгосон, нас бие нь жагссан эр хүн одоо л эх орондоо хэрэгтэй зүйл бүтээх байхдаа гэж горьдон харж байгаа хүмүүс олон байгаа.

  • З
    Зочин

    Nomtoibayr mash ih evil teneg mongold hiij chadna ter bol and tvmenii amijirgaanaas yuch humislahgvi jinhene er hvn ger billing bvgdeeree shvv

  • З
    Зочин

    Компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн секс бичлэгийг өөрсдийх нь зөвшөөрөлгүй хадгалж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр заржийна

  • З
    зочин

    Энэ онцгойгынхон юу хийж байсын Үе үеийн шадар сайд жишээ нь Одоо хууль зүйн сайд Амарсайхан мэт шадарууд өдий олон жил юу хийж байсын Ёстой ахай юмаа Танд амжилт хүсье

  • C
    Chuluuna

    Chi iron suutsig anhaaraad Bucher sided ugich Tom namuud ajil hihgui

  • Л
    Л.Балжир

    БГД ийн 3 р хорооны нутаг дэвсгэрт 22 ,23 р байр дахин төлөвлөлтөд орсон.Орчлон ХХК ,2021-7-1 ээс гэрээ хийгээд, 31 сарын дараа ашиглалтад орно гэсэн ч хугацаа хэтэрч , 5 жил болж бна .Оршин суугчид хүлээж ядаж бна өвчин зовлонтой хөгшчүүл бүүр ч хэцүү бна. Анхаарч өгнө үү

  • А
    Архангай Хайрхан сумын иргэн

    Шадар сайд аа Өлзийт сум Хайрхан сум дагуу явах авто зам хэзээ хийгдэж дуусахын бол доо.10 жил болж байнаа.

  • З
    Зочин

    Сэлбэ хорооллыг очоод харцгаа. Ажил нь эхлээд сар боллоо. Барилгууд нь 5-6 давхар болчихсон бна. Нөгөө муу нэртэй хятад барилгачид. Манайхан 10 эил болж бна гэнэ. Мөн ч том ялгаа бнаа...

  • З
    Зочин

    MAK beton zuurmagt tureeseer yavdag howo mixertei davgaochiriin Anhbayr buzar shees hun haraal hiij aldag

  • Г
    гачууртын их шар хоолойд байгаа сургууль цэцэрлэги

    барилга ирж үз 6 жил болж байна

  • Я
    ЯАНА ВЭ.

    ОБЕГ арай юу нэг муу луухаанд дагздуулаад 10 жил боллоодоо. ОБАлбанд залуу насаа зориулж байр захиалсан биш ёстой хог болж бнаа. Тэтгэ.эрт гараад 10жил байрчгүй бж бдаг.