ШАДАР САЙД: Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/05/NewFolder/696552303_1436493381839217_778732802128396434_n.jpg

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж, техник хэрэгсэлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр тус дүүрэгт ойрын жилүүдэд 12-оос дээш давхар орон сууц, хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтууд нэмэгдэж байгаа учраас цаашид техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг онцолсон юм.

legacy:2026/05/NewFolder/692632920_1436493421839213_5098756276020074234_n.jpg

Тиймээс Онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хувийн хэвшилтэй хамтран үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.