УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл нь ор үндэсгүй, худал гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:chuulgan 2024/чуу эмэгтэй АН.png

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газраас "Ор үндэсгүй, худал мэдээлэл" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, "Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Их хурлын дэд дарга нь худлаа хэлсэн болох нээ. Ичсэн хүн яана гэдэг билээ,хэлсэн хүн нь өөрөө мэдэгдэл хий.

  • З
    Зочин

    Хэ хэ эд нар бүүр цайрна гөлийх гэдэг болж дээ өөрсдөө худлаа ярихаа больмоор аль дээрээс л орон нутгаас сонгогдсон гишүүдэд хотод орон сууцтай болгодог журамтай байдаг гэж дуулддаг байсан ш дээ