Сурагчид осолд орсны улмаас 17 настай эмэгтэй нас барж, 18-19 насны хоёр сурагч гэмтжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Zam teewriin osol/osolttsaubncopy.jpg

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ сарын 11-ний 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад, зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлэгийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 ангийн сурагчид гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.