Шаардлага хангаагүй барилгын хашаануудыг буулгах үүрэг өглөө

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:TserenHanUul/tserenn.png

Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын дэргэдэх байгууллагын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээ, өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн хэрэгжилтийг танилцууллаа.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр:

• Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төслүүдийг үе шаттайгаар зохион байгуулах.

• Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан хуучин “Онлайн бизнес төв” системээр худалдаа, үйлчилгээ эрхлэхээр ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх.

• Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх

• Иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудыг буулгах зэрэг үүрэг даалгавар, чиглэл өглөө.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв. Хотоор дүүрэн шорон шиг хашаа хайс, дээрээс нь хаашаа ч нэвтэрч болохгүй мөнгө нэхсэн хаалтууд. Бид чинь мөнгө төлөхгүй л бол төрсөн хот дотроо чөлөөтэй явж нэвтэрч юм үзэж харах ямарч боломжгүй болчихлоо. Төрсөн газар шороон дээрээ гишгэх ч эрхгүй, уул модруу ч орох эрхгүй, ус голдоо умбаж шумбах ч эрхгүй нил хаалт, хашаа. Хаана амьдраад байгаам бэ бид.