“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:chagnaa.png

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрбээр өмнө нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан юм.

Энэ хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд түүхэн дээд амжилт тогтоож, 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн бөгөөд 246,6 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид нийт 407,8 тэрбум төгрөгийн татвар төлсөнөөс 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 551,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн нь 593,1 тэрбум болж, 42 тэрбумаар давж биелсэн аж.

Б.Чагнаадоржийг 2024 оны 7-р сард захирлаар томилогдоход “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1634 ажилтан дунджаар 3,2 сая төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өссөн гэв. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийн үйл ажиллагааны үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 95,6 оноо авч тэргүүлсэн аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ эдгээр үр дүнг харгалзан тооцож, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар сэлгэн томилсон байна. Б.Чагнаадорж нь “Эрдэнэс Монгол”, “Монросцветмет” компанид ажиллаж байсан юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэн гэж хувалзын хүслийн гүйцээгч юм болдоо.Бас нэг төмөр замын Гандөл л биз

  • B
    Berkhiin zaluu

    Hahahha yaanaa sda

  • З
    Зочин

    Хүрэлсүх мэдэж томилдог гэсэн үү. Засгийн ажилд балайр хуруу гараа дүрдэгээ хэзээ зогсоох вэ...

  • З
    Зочин

    Бүх төрийн өмчит 01-ийн мэдэлд

  • З
    Зочин

    Жинхэнэ балай хүүр шүү дээ

  • З
    Зочин

    Ee pyahluu neeree ene erguu batsaan l dutaj de. Yu ch medehgui hooson tolgoitoi bayan ailiin mangar huuhdiig ingej erhluuleed baihdaa yahav dee. Odoo yu n nogsol ashig heden darga nar toirj baigaad tsulmuud duusah yum bna

  • З
    Зочин

    Эээ энэ этт дээр ирж сүйрүүлэх юм бн даа