Ө.Шижир: Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа манайд ямар ч эрх зүйн орчингүй явж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:shijir gishuun/11.png

УИХ-ын гишүүн Ө.Шижир нарын гишүүд “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хуулийн төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд их, дээд сургуулиудын оюутнуудтай уулзаж санал бодлыг нь сонсож буй. Өнөөдөр МУИС-ийн оюутнуудад танилцуулж, хэлэлцүүлж байна.

Хууль санаачлагч Ө.Шижир "Оюутнууд хямд ажиллах хүч биш. Дэлхий дээр хэчнээн жилийн өмнө бий болчихсон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа манайд ямар ч эрх зүйн орчингүй явж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг 7 хоногт 20 цаг байхаар хуульд тусгасан" гэлээ.