Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн өөрчлөлтийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:aldart eh/алдарт эх.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүнээс өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өчигдөр гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.