Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 12 сек
200
legacy:2026/05/kh.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармаг орчмын суурьшил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Маш олон том хотхон, хороолол баригдсан боловч барилгын компаниуд зам, сургууль, цэцэрлэг зэрэг суурь асуудлаа шийдээгүй. Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн зарим байршилд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар чөлөөлөөд байна. Хүүхдүүдийг амьдарч буй орчиндоо, хороололдоо эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор бид сургуулиудыг төлөвлөөд байна. Тухайлбал энэ жил 23 дугаар хороонд нэг сургуулийг ашиглалтад оруулах гэж байна. Мөн шинэ гүүрний хажууд сургууль ашиглалтад оруулна. Цаашид бид хүн амын суурьшилд үндэслэн аль байршилд сургууль, цэцэрлэг нэмэх талаар тооцож, нэмнэ. Авто замын тухайд энэ жил нийслэл, дүүрэг, замын сангийн хөрөнгөөр ХУД-ийн хэмжээнд авто замын нийт 23 төсөл хэрэгжүүлнэ. Замын нийт урт 36.8 км байх юм. Хамгийн чухал хэрэглээний усны шугамыг стандартын дагуу тавиагүйгээс болж олон иргэд хохирч байна. Өнгөрсөн жил нийслэлээс Яармагийн гол магистрал шугамыг шинэчилж, барилга барьсан компаниудад салбар шугамуудаа мөн шинэчил гэдэг шаардлага тавьсан боловч шинэчлэхгүй байна. Иргэд зэвтэй усны асуудлаар маш их хүсэлт, шаардлага тавьдаг. Тиймээс энэ жил нийслэлээс төсөв гаргаж, салбар шугамуудыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зүгээр байсан зам, хашлагыг сольсон нэртэй муудуулсан. Юу хийж чадаагүй, чадахгүй ч үгүй туд зайлсан нь зөв.

  • Э
    Эрлэгийн элч

    Хуцалгүй зайлаачээ . Бид өөрсдөө болчихно .. Идсэн мөнгөө авчир .

  • З
    Зочин

    Нямбаатар дарга үнэхээр хотын ажлаа сайн хийж бга шүү. Одоо бол нэлээн сайн судалгаатай болсон байх ажлыг нь хийлгээрэй. Дахиад нэг хүн гарч ирээд хаанаас нь яахаа мэдэхгүй манарч байх хооронд цаг хугацаа урсаад алга болно. Ард түмэн бид нар ямар тоглоомын хүүхэлдэй юу.

  • З
    Зочин

    Хаашаа гэнэт санаа нь орж ирдэг юмуу хаашаа аргалах гээд бгаа юмуу сайн юм хийх ядаад бх юмдаа

  • М
    Мэег

    Нямба үнэхээр юм хийж бга шүү.Битгий та нар идэвхи зүтгэлтэй ажиллаж бга хүүхэд гомдоогоод бай.!!МАН-аас өөр зүүний нам байхгүй болсон АН-улаан кап болцон .!!!!

  • З
    Зочин

    Нийслэлийн төсвөар усны асуудал шийдэх шаардлага байхгүй Богд уулын захиргаа БОЯам газар олгосон хүмүүс шийдэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Барилгын кампанийг шүүхэд өгөөч татвар төлөгчдийн мөнгийг хулгайчдын өмнөөс хийх ёсгүй ээ

  • З
    Зочин

    Nyambaatar,Nyamdorj 2 hiatadad urvaj , baritsaalagdaad, tagnuul blood hujaag ih oruulsan galzuu nohoi.

  • З
    Зочин

    Чи зүгээр сууж бай үнс хутгасан төвөгтэй амьтан вэ.

  • З
    Зочин

    Барьсан компаниудаар нь хийлгээч.Чи татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулдаг ямар сонирхол бнаа Нямбаатараа. Хувийн компаниудтай тохиролцоод бгаа юм уу

  • З
    Зочин

    1990 рноос хойш Улаанбаатар хотын иргэдтэйгээ сайн муугаа дуудуулж ажлаа хийх гэж оролдсон Нямбаатар бүрэн Батүүл хагас хугас л байгаа бусад нь ширээнийхээ ард дугтуйтай мөнгө л авах ажил хийсэн шүү дээ

  • З
    Зочин

    Зэвтэй төмөр суулгаж барилгаа барьсан компаниуд хариуцах ёстой. Татварын мөнгө үүнд орох ёсгүй

  • З
    Зочин

    Байгаль орчны яамны мэдэлд байдаг газарт яахаараа нийслэлийн төсвөөс санхүүжилт хийдэг юм бээ

  • З
    Зочин

    Энэ хулгайч суудлаа алдахгүй тулд нийслэлчүүд толгой дээр цэцэг ургуулж явна. Үнэндээ зүгээр хүмүүсийн итгэл годьдлого хоёрооор дөрөөлж амьдралыг чинь аажмаар боож байгаа хятдын туршуул шүү!!!

  • Д
    Дэл

    Тэр компаниудаас мөнгийн гаргуулах хэрэгтэй татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж болохгүй

  • З
    Зочин

    Яг жилийн өмнө энгээл ярьж байсан санагдахийн

  • А
    Ахмад

    Төсвөөс гаргах нь ч илүү,иргэдээс ч гаргах ёсгүй. Барилга барьсан компаниас нь мөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Эсвэл эрх, зөвшөөрлийг нь хааж байгаад өөрийнх нь хийсэн ,тависан стандарт бус хоолойг өөрсдөөр нь хугацаа өгч СОЛИУЛ !!!.

  • З
    Зочин

    Цэвэр усны шугам солино гэдэг маш зөв ажил шүү яармагийн айлууд зэвтэй ус хэрэглээд хэцүү байна баярлалаа

  • З
    Зочин

    Зүгээр байгаа бордюр сольж байхаар иргэдийнхээ эрүүл мэндийг эртнээс бодох байсан юм

  • З
    Зочин

    Төсвийн мөнгөөр шинэчлэхийг эсэргүүцэж бна . Оршин суугчдаас нь мөнгийг нь гаргуулах хэрэгтэй . Яармагийн хан мөнгөтэй шүү