TIMELINE: Сүүлийн арван жилийн 9-д нь сайд, дарга хийсэн Х.Нямбаатарын МАНДАЛТ ба УНАЛТ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 48 сек
60
legacy:nyambaatar hotin darga/329612402cd84e4389ca1909fbece379.jpg

Хишгээгийн Нямбаатар.

Улс төрд сайн, муу олон имижтэйгээр явж ирсэн тэрбээр дөнгөж саяхан Хотын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Угтаа бол улс төрд хөл тавьсан цагаасаа албан тушаалын "ёндоо"-той явж ирсэн гэдгийг түүний өнгөрсөн хугацаанд хашсан сайд, даргын суудлаас харчхаж болно. Ямар сайндаа хоёр жилийн өмнөхөн Х.Нямбаатаргүй ажлын хэсэг гэж байдаггүй шахуу байлаа. Ямартай ч тэр энэ хатуу улс төр дотор 14 жилийг өнгөрүүлж. Харин өнөөдрийн нөхцөлд тэр маргаан, мэтгэлцээний тэг голд зогсож байна. Олон нийт ч түүний одоо хийх алхмыг анхааралтайгаар ажиж байна. Учир нь тэр сүүлд ажлаа өгөхдөө 80-аад оны намын даргаа "Алиа пацаан" хэмээн цоллож, тэмцэнэ гэх үгийг амнаасаа хэдэнтээ унагасан юм.

Тэгвэл залуу төлөөлөгчийн ажлаас улс төрийн замналаа эхлүүлж, "Шударга тав"-ын тэмцлээр олон нийтийн овоо хараанд өртөж, сайд даргын "ёндоо"-гоороо CV-гээ арвижуулсан түүний улс төрд өнгөрүүлсэн 14 жилийг хамгийн товчоор эргэн харъя.

legacy:nyambaatar hotin darga/c33f87a6af2a4d429c4566d8c0cdf3f9.jpg

2012-2016 Улс төрд хөл тавьж, СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллав

2016 УИХ-ын сонгуульд СХД-ээс ялалт байгуулав

2018 “Шударга тав”-ын жагсаалаар “тодров”

2019-2020 Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллав

2020 УИХ-ын сонгуульд ялалт байгуулав

2020.07.08 У.Хүрэлсүхийн засагт ХЗДХ-ийн сайдаар ажиллав

2021.01.27 Л.Оюун-Эрдэнийн засагт ХЗДХ-ийн сайдаар улирав

2022.07 сар Хамгийн олон “Ажлын хэсэг” ахлав

2023.10.04 Хотын дарга нэр дэвшиж, сайдын болон гишүүний ажлаа өгөв

2023.10.12 Нийслэлийн 35 дахь Засаг дарга болов

2024.04.29 Нийслэл 500 тэрбум төгрөгийг бонд гаргав

2024.05.18 Нийслэлийн МАН-ын даргын тамгыг Д.Сумъяабазараас авав

2024.10.11 Түүний тэргүүлсэн МАН орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав

2024.10.14 Хотын даргаар улирч томилогдов

2024.11.08 Импортын машинд хотын дугаар олгохгүй байх шийдвэр гаргуулав

2025.01 Машины татварыг 2-3, замын татварыг 5 дахин нэмэв

2025.12.21 2025 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдэв

2026.03 “Туулын хурдны зам” төсөл фэйлдэж, огцрох зам нь “засагдав”

2026.03.30 Төслийг нь эсэргүүцсэн иргэд рүүгээ намын гишүүдээ жагсаав

2026.04.22 Ерөнхий сайд “Туулын хурдны зам” төслийг зогсоов

2026.05.16 Ерөнхий сайд “Нөөцийн махаа бэлдээгүй” хэмээн донгож, чөлөөлөхөө зарлав

2026.05.16 Ерөнхий сайд Н.Учралыг “ПАЦААН” хэмээж, уушгины гурван судсаа тасартал тэмцэхээ амлав

2026.05.18 Тамгаа өөрөө хүлээлгэж өгөхөөс татгалзаж, ЗГХЭГ-ын дарга үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбатад тамгыг нь гардуулав

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ajlaa hamgiin sain hiisen gedgiig bvh hvn heleed l bna daa

  • З
    Зочин

    Том том сургуууль төгсөөгүй ч бүх том суудалд очиж чадсан гэхэээр үнэтэй том нэртэй сургуулуудын хэрэг байна ууу

  • З
    Зочин

    Арай гэж хувийн сургууль төгссөн санаатай иймэрхүү Долдой нарыг дарга сайд хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Ядаж л улсын сургууль төгссөн бол яахав...Чадваргүй бөөснүүд л хувийн сургуульд ордог юм шдэ

  • Z
    Zochin

    Nyamba unasanaar MCS bolon Huk haan boolloo. Ingd Mongol min haant zasaglaltai bolj hurgen huu n hotin darga, tursun duu ni gishuun, huurai huu ni eronhi said. Goe africin ornuud shg bolj bgazde

  • З
    Зочин

    Маш сайн шалга асар их өр хулгай

  • З
    Зочин

    За битгий ингэж худлаа яриарай: За НЯМБА Дарга болсноос хойш: Улаанбаатар чууд ядуурав, Хулгай газар авав, Брожур хужаагаас авч зам хуулж хуулсан замын чулууг нь дамлан зардаг болов, Автомашин татвар 5x нэмэгдэв, Торгууль X3 нэмгэдэв, Нийслэлийн татвар 5% болов, Дугаарын наймаа цэцэглэв, Хятад машинууд олноор орж ирэв авсан иргэд буцааж зарж чадахгүй, бб-сд тавьж болохгүй хог болов. Хужаа нүүрсээр хүмүүсийр хордуулав, Туулын дээгүүр зам тавьна гэж хужаа компани руу хууль бус 500 тб шилжүүлэв, Туулын бургасыг хядав, Махны нөөцөө бүрдүүлж чадалгүй 35-40 мянга болгов. ЗА ТЭГЭЭД НЯМБАГийн нохойн таргалсан бидний турсан хоёр ижил болсон доо