Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2026/05/NewFolder/201.jpg

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлсэн.

Харин маргааш буюу 2026 оны тавдугаар сарын 20-ноос эхлэн төвийн зургаан дүүрэг болон Багануур дүүрэгт “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.

legacy:2026/05/NewFolder/701800128_967678132560738_8707972649137099529_n.jpg legacy:2026/05/NewFolder/702287951_967678105894074_1345117894967097719_n.jpg legacy:2026/05/NewFolder/702365731_967678099227408_2177799039888050068_n.jpg legacy:2026/05/NewFolder/702423015_967678139227404_4161358279363937112_n.jpg legacy:2026/05/NewFolder/702525298_967678159227402_3961629426098159341_n.jpg legacy:2026/05/NewFolder/702571275_967678165894068_2185562609078204814_n.jpg

Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм. Мөн пүрэв гаргаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

6 ЦЭГТ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛНЭ

Түүнчлэн өргөтгөсөн худалдааг маргааш буюу 05 дугаар сарын 20-нд доорх 6 цэгт 10:00-18:00 цагт зохион байгуулна.

- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,

- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,

- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,

- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,

- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,

- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нөөцийн мах тус тус борлуулна.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БАЙРШЛУУДЫГ дараах холбоосоор авна уу. https://mofa.gov.mn/news/TIME/6a0c4acb958db4681638b8fc

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрүүл мах зараараи бити ард түмэн иргэдииг хорлоод бгараи урдаа эмчилгээ ......

  • З
    Зочин

    Нөөциин мах олдохгүи хувиин дэлгүүрүүд махныхаа үнииг 30.40 гээд аимаар үнэлж бна . Малчид махны үнииг аимаар үнэтэи нэмж зарж бна махны худалдаачин дамчин гууд аимаар үнэлж зарж бна эднии үнэтэи махруу харахгүи болтол нөөциин махаа элбэгшүүлмээр бна.

  • А
    Ахмад настан.

    Төр төмөр нүүрээ харуулж махны үнэ зохицуулах нь маш зөв. Олон сүлжээ дэлгүүрээр мах худалдаалж байгаад иргэд бид маш баяртай байна цаашид ч ингэж үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Монгол тв ийн чимгээ авгай юу яриад байнаа болиорой

  • З
    Зочин

    Бараа нь хаоагдахгүй юм байна

  • З
    Зочин

    Тэр. Дэлгүүрүүд. Чинь. Дотор. Нь. Дахиад. Ангилчихдаг. Юм. Шүү. Гуяаны. Махны. Хэсгүүд. Нь. Алга. Болчихдог. Юм. Даа

  • Б
    бас л улс төр

    ийм л нөөц байсан юм бол, ажиллаа хийгээд л хаана ч хаамаагүй гүйж л явдаг нийслэлийн даргыг минь чөлөөлөх ямар шаардлага байв даа_ харамсаад 3 дах өдөрөө архи ууж байна дөө