ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томиллоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/05/NMYaGMAR.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй нэгэн юм. Түүний товч намтраас танилцуулбал,

-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,

-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,

-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,

-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,

-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,

-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,

-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,

-2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,

-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай юм.