Т.Даваадалайг цагдан хорих саналаа АТГ-аас шүүхэд хүргүүлжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/da.png

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаж буй. Түүнийг нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа юм. Тодруулбал,

-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэсэн юм. Тэгвэл уг хэрэгт шалгагдаад буй Т.Даваадалайг цагдан хорих саналаа АТГ-аас өнгөрсөн даваа гарагт шүүхэд хүргүүлсэн байна.