ЭЗБХ-ны даргад Б.Заяабалыг нэр дэвшүүлэхийг ДЭМЖЛЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/05/zayabal.jpg

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар тус байнгын хорооны даргыг шинээ сонгохтой холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Заяабалыг нэр дэвшүүлж буй МАН-ын бүлгийн саналыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа. Ийнхүү байнгын хорооны санал хураалтаар гишүүдийн олонх нь Б.Заяабалыг тус байнгын хорооны даргад дэмжлээ. Эл томилгоог чуулганаар эцэслэнэ.